
Swing Traders коммунитиг нээсэн шалтгаан маань олон чадварлаг залуучууд энд тэнд тархай бутархай байсан. Миний гол зорилго бол энэ бүх залуучуудыг нэгтгээд энэхүү зах зээлд шинээр орж ирж буй хүмүүст туршлагатай хүмүүс нь заадаг,чиглүүлдэг гэхдээ бие биеэсээ төлбөр авахгүй том зорилго, алсаа хараад явах зорилготойгоор нээж байсан. Маш богино хугацаанд 38к гишүүнтэй болсон байна. энэ маань юуг илэрхийлж байна вэ гэхээр залуус маань маш ихээр энэхүү зах зээлийг сонирхож байгаа юм байна. Энэ байдлыг шууд задгай орхиж болохгүйгээс гадна зохион байгуулалтад оруулаад миний уриа: бид өрсөлдөгч биш үүнтэй адилаар бид нар хоорондоо өрсөлдөхгүйгээр яагаад сингапур, азийн орнуудад хөгжөөд болоод байхад яагаад монголчууд улс дотроо биш далайд гарцгүй ч гэсэн гадны зах зээл дээрээс ашиг олж болохгүй гэж. энэ боломжийг бий болгож байгаа болохоор үүн рүү тэмүүлэхээр зорьж нээсэн. Үе үеийн олон арилжаачид бид нэгдэж нэг хамт олон болсноор дэлхийн зах зээлээс монголдоо доллар оруулж ирдэг болох боломжийг нээж өгнө гэж найдаж байна. Бид өрсөлдөгч биш...
Одоо болж буй эвентүүд


Agenda
Цаашид хөрөнгө оруулалт болон арилжааны зах зээлийн боломжийн талаар бие биеэсээ суралцаж хамтдаа хөгжихийн төлөө энэхүү үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулах болно.
